JYP энтертайнментийн продюсерлэдэг 5охидын бүрэлдэхүүнтэй Өмнөд Солонгосын Wonder Girls хамтлаг Америкийн зах зээлд хүч түрэн орж ирж байна. Энэ хамтлаг анх гарч ирснээсээ хойш 2жилийн турш Азид хит болж байгаа бөгөөд JYP-ын бусад хамтлаг дуучидтайгаа хамтран ажилладаг.
Yoobin , Sunye , Ye-Eun , Sunmi , Sohee гэсэн 5охид зөвхөн дуулдаггүй юм , өөрсдийн Wonder Life нэртэй реалити шоугаа хийж MTV-р цацсан билээ.
Америкийн зах зээлд амжилттай орж ирсэн Rain , Se7en , Utada , BoA , Sun , Wonder Girls гэх мэт одуудыг бид та бүхэнд хүргэж байсан билээ. Та бүхний сонирхолд нийцүүлэн Wonder Girls хамтлагынхнаас тэдний үйл ажиллагааных нь талаар хэдэн асуулт асуусан юм.
Asiance: Америк дахь үйл ажиллагаа чинь амжилттай дуусахад юунд итгэж байна вэ?
Wonder Girls: Бид Америкад Солонгосын бусад авьяаслаг уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа. Энэ нь бидний дууг сонсогчид улам олон болгоход нөлөөлж байгаа гэдэгт итгэж байгаа.
Asiance: Америкийн алдартангуудаас хэитэй нь хамтарч ажиллахыг хүсч байна?
Wonder Girls: Jay-Z. тэр бол маш сайн продюсер
Asiance: Та нарын тоглолтоо тавихад хамгийн дуртай газар чинь хаана вэ?
Wonder Girls: Калифонигийн Оранж Каунтид. бид хамгийн сүүлд тэнд тоглоход маш хөгжилтэй байсан. маш олон хүмүүс цуглаж үнэхээр гайхалтай байсан.
Asiance: Та нарын хамгийн дуртай Америк дуу?
Wonder Girls:Diana Ross and the Supremes, “Baby Love”.
Asiance: Та нарын хамгийн биширч явдаг Азийн алдартан од?
Wonder Girls: бид нар JY Park-г биширдэг . учир нь тэр бүх зүйлээ дуундаа зориулж чаддаг хүн
Asiance:NoBody дууныхаа талаар?
Wonder Girls: Nobody бол өөрийнхөө эрэгтэйд одоо болтол хайртай байгаа эмэгтэйн тухай юм. Гэвч тэр эрэгтэй нь түүнд сайн биш болохоор түүнээс салахыг хүсч түлхэж байгаа юм.Nobody-н албан ёсны нээлт 2009.05.05нд болно
Asiance: танай клипэнд Perez Hilton байсан. энэ талаар юу гэж бодож байна?
Wonder Girls: тиймээ. бид үнэхээр баярлаж байгаа. учир нь тэр олон азийн уран бүтээлчдийг сонирхолтой харуулж чадсан.Бидний клипэнд тоглосонд бид маш их баярлаж байгаа. тэр үнэхээр хөгжилтэй залуу
Asiance: Америкад та нар цаашид яах төлөвлөгөөтэй байна?
Wonder Girls: бидний дуу болон тоглолтонд Америкийн алдартангууд нөлөө үзүүлнээ гэдэгт бид итгэлтэй байгаа. бид одоохондоо аялан тоглолт хийхгүй. Одоогоор хамгийн сүүлд Азид гаргасан синглийнхээ англи хувилбарыг гаргахаар бэлтгэж байна.
hooh WG USAd ingeed od boldiin bj ee
USAd od bolchihwol ch yun mongold ireh baitugai mongoliig neg nudeeree ch tooj harahgui bolno do………..
sorry t1 yum asuuchlaa
yoo ichij uhmeer yum aa
ssakskas
heze solongos do ochih ym boloo?
chi ene yariltslagiig awsan yumuu?
ed nar maani 5 sardaa bagtaaj debutee hiih nuu