6.27 – 8.22 хүртэл Wonder Girls America-д Jonas Brothers World Tour 2009 -д оролцоно. Мөн удахгүй Nobody бас Tell Me дуунуудын англи хувилбар нь олны хүртээл болох билээ.
JYP Entertainment-ын төлөөлөгчийн хэлснээр, “The Wonder Girls 2008 оны 10 сард Hollywood-ын нэг томоохон агентлаг “CAA”-тай гэрээ байгуулсан… Мөн тэдний англи хэл дээрх бүрэн хэмжээний цомог энэ жилийн 9-өөс 10 сард гарах болно. Nobody-г дебют дуу болгосон учир нь CAA болон Jonas Group-д энэ дуу үнэхээр их таалагдаж тэднээс маш сайн үнэлгээ авсан юм. Мөн Америкийн дуу хөгжмийн ертөнцөд 80-аад оны ретро стиль шинэлэг зүйл байх болно”
JY Park гадаад орнуудад хэрхэн өөрийн байр сууриа олж авах талаар өөрийн стратегиа танилцуулсан юи. Тэрээр хэлэхдээ ,” Азийн уран бүтээлчид гадаадын хамтлаг дуучидтай хамтран дуу гаргах нь дебют хийхэд тус дөхөм гэж боддог. Гэвч энэ нь том алдаа юм. Бид өөрсдийн уран бүтээлчдээ америк европын продьюссеруудад дамжуулалгүй өөрсдийн гэсэн өнгө төрхөө хадгалж хөл дээрээ бат зогсох хэрэгтэй. Бид бага зэрэг түгшиж байгаа боловч бас баяртай байна. Энэ бол бидний маш удаан төлөвлөж бэлдсэн зүйл учраас хүн бүхэн бидэнд үргэлжлүүлэн дэмжлэг туслалцаагаа үзүүлсээр байх байхаа”
Wonder Girls-оос өмнө SM Entertainment-ын BoA мөн YG Entertainment-ын Se7en нар Америкт дебютээ хийгээд байгаа билээ. Хүн бүхэн Wonder Girls-г тэсэн ядан хүлээж байна.
Мөн үү?
Wonder Girls JYP bugdeeree lag ymaa . buur ataarhchihlaa.
yasan goe yum be
mon ..kk
yg zov goy do goy
goy doo goy doo