1. Чи хэн бэ? Та хэн бэ?
Энэ асуултыг нилээн олон хүн асуусан. Зарим нь бүр Wonder Girls-ыхныг таних уу ч гэх шиг хэхэ. Тиймээс бид өөрийгөө сайн танилцуулах хэрэгтэй гэж бодлоо. Эндээс бидний тухай уншиж болно
2. Ийм мэдээлэл олоод өг? Тэрний тухай илүү их мэдмээр байна? Тэр чинь хаана байгаа юм? Контентуудыг яаж татах вэ? Энэ болохгүй байна … ?
Эдгээр асуултуудад ганц л өгүүлбэрээр хариулмаар байна. Бидний блогыг дээш доош нь гүйлгээд сааааайн унш. Бүх зүйл байгаа. Харин энэ тэндхийн “хостуудаас” хэрхэн татахыг бид тайлбарлан заавар бичиж чадахгүй. Эцсийн эцэст татах холбоосыг нь тавиад өглөө өөрсдөө учрыг нь олоод тат л гэж хэлмээр байна
3. Яагаад мэдээ нэмэхгүй байна?
Өдөр болгон цаг тутамд мэдээ нэмээд байна гэж байхгүй. Мэдээллүүдийн чанарын шаардлага хангахгүй гэснийг нь бид оруулахгүй. Бид чинь бас ар гэртэй амьдралтай хүмүүс 24 цаг нэт-д суугаад бна гэж бхгүй шүү дээ 🙂
4. Бидний блогоор зочилохдоо дараахь зүйлүүдийг анхаарна уу
4.1. NO Curse,Swear words/Хараалын ёс бус хэллэг хэрэглэхгүй байх
Хэрэглэсэн тохиолдолд шууд спам гэж тэмдэглэгдээд ил гарахгүй. Доорх үгсийг агуулсан үг хэллэгтэй сэтгэгдэл олонд харагдахгүй:
t*n*g, t1, m*ngar, m*drel, z*il, sd*,uhna, p*zda, dur*k, *ltsgar
Хэрэв үнэхээр л өөрийн сэтгэгдэлээ олонтой хуваалцмаар байгаа бол эдгээр үгсийг битгий хэрэглээрэй. Бид хүмүүсийн бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй Мөн админ, зохиогч нарт хандсан (тэдний нэрийг агуулсан) сэтгэгдэл хүлээлгэнд ордог
4.2. NO bashing of Wonder Girls and other people/Хэн нэгнийг ямар ч үнэн бодит үндэслэлгүйгээр муулахгүй байх, ялангуя Wonder Girls-ыг
lollipop гэгч нэг хүнд хандаж хэлье. Би \Индра\ солонгос хэлийг бүрэн эзэмшээгүй ч ядахдаа уншиж бичиж чаддагынхаа хувьд хэлчихье 유빈 гэдгийн 유 бол монголоор “иү” буюу “ю” гэж дуудагддаг. Энийг англиар галиглах юм бол “yoo=yu” адилхан сонсогддог юм за.Энийгээ ч чамаас дээр мэдэхтэйгээ байна шүү. Би англи хэлийг 9 гаруй жил үзэж байна. Ярихаасаа өмнө бод гэдэг шиг бичихээсээ өмнө бод айн. Энүүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл “өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг харав ” гэгчээр битгий арга ядсан юм бичиж бай. Санамсаргүй алдаа ч юм уу үнэхээр л алдаа хийсэн бол биднийг засаж залруулахад бид баяртай байх болно 🙂
4.3. !!! NO “stealing” !!!/Оюуны хөдөлмөрийг хулгайлахгүй байх
Anything extracted from this site
should be properly credited.
Please credit
according to the CREDIT LINE
at the bottom of post.
Энэ сайтаас авсан бүх мэдээллийн
эх сурвалжийг заавал дурдсан байх ёстой.
Эх сурвалжийг нийтлэлийн төгсгөлд бичсэнээр
хуулан бичихийг хүсэж байна
би энэ блогоо орхихоор шийдэж байсан удаатай. Монголын интернет ашигладаг хүмүүсийн бараг л ихэнх нь бүдүүлэг байна. Ямар ч “интернет ашиглах соёл” алга. Хүмүүсийн хүч хөдөлмөр зарцуулан, нойроо хугаслан байж бэлтгэдэг нийтлэлүүдийг өөрсдөө бэлтгэсэн мэтээр бичиж оюуны хөдөлмөрийг хулгайлдаг. Зөвхөн өнөөдрөө харж амьдрах гэдэг шиг зөвхөн ганц нүүр юм уншив уу үгүй юу мэдэмхийрнэ бас үнэхээээр харицааны соёл муутай. Зарим comment-уудыг би гаргалгүй шууд устгадаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хэлээд байвал өчнөөн л юм байна. Шөнөжин суун орчуулга хийж, мэдээ хайн интернет сахин сууж, зураг янзалж,sub хйихэд хичнээн хэцүүг мэдэхгүй л дээ. Зарим хүмүүсийн бодлоггүй ч гэх юм уу бүдүүлэг ч гэх юм уу энэ авир надад тэвчихийн аргагүй байдаг. Бидэнд талархсанаа илэрхийлэхээ мартдаггүй хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Та нарын баярлалаа гэдэг үгс бидэнд их урам өгдөг шүү.
Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!